notícias musicais

top 13 artistas

top 13 musicas

Confira a Letra The Gereg (Гэрэг)

The Hu

The Gereg (Гэрэг)

Алтан Гэрэг атган довтлогч
Амьд үгийг нисэн хүргэгч
Итгэл алдалгүй нууцлан чандлагч
Сэтгэл түвдэлгүй сөгдөн айлтгагч
Гэрэг баатар

Мандах нарыг сартай нь гэтлэгч
Ханагар уулсыг талтай нь эвхэгч
Мөнх тэнгэрийн хүсэлийг дуулгагч
Чингис хааны амьд зарлиг
Гэрэг баатар
Гэрэг баатар

Сонс, аюутугай
Сонс, биширтүгэй
Сонс, сөхөртүгэй
Тэнгэр их хааны зарлигийг сонс

Чонын зоригоор хөвчийг туулагч
Шонхорын хурдаар тэнгэрээр дүүлэгч
Хаадын зарлигаар довтлон морилогч
Хөх тэнгэрийн амьд зарлиг
Гэрэг баатар

Дайчин баатар бөө тэнгэртэн
Дархан эрхэт Монголын зарлага
Хаана ч очсон сөхрөн хүлцэх
Хаадын хааны амьд зарлиг
Гэрэг баатар

Сонс, аюутугай
Сонс, биширтүгэй
Сонс, сөхөртүгэй
Тэнгэр их хааны зарлигийг сонс

Discografia Tracker